29 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгчээ

Нийслэлийн хэмжээнд голын усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүллээ. Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан хуваарийн дагуу Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургагч багш нар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 28, 30, 35, 64 дүгээр ангиудын бэлтгэл ээлжийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн голд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн, иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмжийг хүргэж эхэллээ. Өнөөдөр хөдөлгөөнт эргүүлээр ажилласан алба хаагчид голын эрэгт хараа хяналтгүй тоглож байсан 29 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч, 162 хүүхдийг голын эргээс холдуулж, 149 тээврийн хэрэгслийг голын эргээс 50-100 метрийн зайд байрлуулан, усанд осолдохоос … Continue reading 29 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгчээ